Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026-04-14

1. Оршил

"Nur Delivery" нь таны хувийн мэдээллийг хүндэтгэн үзэж, хамгаалах үүрэгтэй. Энэхүү нууцлалын бодлого нь бид таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалж буйг тайлбарлана. Апп-г ашигласнаар та энэхүү бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Цуглуулах мэдээлэл

Бид дараах мэдээллийг цуглуулж болно:

  • Бүртгэлийн мэдээлэл: Нэр, утасны дугаар, имэйл хаяг, нууц үг (шифрлэгдсэн)
  • Байршлын мэдээлэл: GPS координат (доор дэлгэрэнгүй тайлбарласан)
  • Захиалгын мэдээлэл: Хүргэлтийн хаяг, захиалгын түүх, төлбөрийн мэдээлэл
  • Төхөөрөмжийн мэдээлэл: Төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, апп-н хувилбар

3. Арын горимд байршлын мэдээлэл ашиглах

Nur Delivery нь жолоочдод зориулан апп хаалттай эсвэл экран унтарсан байсан ч (арын горим — background location) байршлын мэдээллийг цуглуулдаг. Энэ зөвшөөрөл нь зөвхөн жолооч хэрэглэгчдэд хамаарна.

Яагаад арын горимд байршил шаардлагатай вэ?

  • Захиалга хүлээн авах: Жолооч онлайн байх үед шинэ захиалга гарч ирэхэд апп нээлттэй байхгүй ч мэдэгдэл илгээж, байршилд суурилан захиалга санал болгох.
  • Хүргэлтийн явцыг харуулах: Харилцагч болон дэлгүүрт жолоочийн байршлыг бодит цагт харуулах — хүргэлт хэзээ ирэхийг урьдчилан мэдэх боломж.
  • Аюулгүй байдал: Хүргэлтийн мэдэгдэгдсэн замаар явж буй эсэхийг баталгаажуулах.
  • Захиалга дуусгавар болгох: Жолооч хүргэлтийн цэгт хүрсэн болохыг автоматаар илрүүлэх.

Байршлын мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

  • Байршлын мэдээллийг зөвхөн жолооч онлайн байх хугацаанд цуглуулна.
  • Мэдээллийг гуравдагч этгээдэд борлуулахгүй, зарахгүй.
  • Захиалгын үйл явцтай шууд холбогдоогүй зорилгоор ашиглахгүй.
  • Байршлын бүртгэлийг захиалга дуусмагц автоматаар зогсооно.

Зөвшөөрлийг хэрхэн цуцлах вэ?

Та өөрийн төхөөрөмжийн Тохиргоо → Апп → Nur Delivery → Байршил хэсэгт орж, байршлын зөвшөөрлийг "Ашиглаж байх үед" эсвэл "Татгалзах" болгон өөрчилж болно. Арын горимд байршлын зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд жолоочийн зарим функц хязгаарлагдах болно.

4. Мэдээллийн ашиглалт

Таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Захиалгыг боловсруулж, хүргэлтийг зохион байгуулах
  • Хэрэглэгч, жолооч, дэлгүүрийн хооронд харилцаа холбоо хэрэгжүүлэх
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах, апп-г хөгжүүлэх
  • Хууль эрх зүйн шаардлагыг биелүүлэх

5. Мэдээлэл хадгалах, хамгаалах

Таны мэдээллийг шифрлэлт бүхий серверт хадгална. Нууц үгийг bcrypt аргаар хашийн хэлбэрт хувиргаж хадгалдаг тул бид таны нууц үгийг харах боломжгүй. Байршлын мэдээллийг зөвхөн захиалгын үйл явцтай холбоотой хугацаанд хадгална.

6. Гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцах

Бид таны мэдээллийг дараах тохиолдолд л хуваалцаж болно:

  • Захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай жолооч болон дэлгүүрт
  • Хуулийн шаардлагаар эрх бүхий байгууллагад
  • Та өөрөө тодорхой зөвшөөрөл өгсөн тохиолдолд

Байршлын мэдээллийг хэзээ ч гуравдагч этгээдэд зарахгүй, борлуулахгүй.

7. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг харах, засах эрхтэй
  • Байршлын зөвшөөрлийг хэдийд ч цуцлах боломжтой
  • Бүртгэлээ устгах хүсэлт гаргах эрхтэй

8. Холбоо барих

Хэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу:

📧 support@nurdelivery.com

← Нүүр хуудас руу буцах